Iliin gol

歌手: 洪巴 Urtnasan Homba • 专辑:Hamag Mongol • 发布时间:2014-06-30
Үг:А.Пүрвэш
Ая:У.Хомба
Дуучин:У.Хомба
Цэгээн цэлдээ нарыг хөвүүлэн
Цэнхэрлэн урсдаг илийн гол минь
Цээжинд байсан үгийг хэлүүлэн
Цалгилан урсдаг илийн гол минь
Дурлалын морийг тандаа хэвлэсэн
Дуусашгүй жаргал илийн гол минь
Дуу шиг залуу насыг минь жаргасан
Дундаршгүй хайр илийн гол минь
Торгон аялгуудаа сарыг умбуулан
Долгиолон урсдаг илийн гол минь
Доторд байсан нууцыг хэлүүлэн
Давлагаалаж урсдаг илийн гол минь
Дурлалын морийг тандаа хэвлэсэн
Дуусашгүй жаргал илийн гол минь
Дуу шиг залуу насыг минь жаргасан
Дундаршгүй хайр илийн гол минь
Шөнийн усандаа ододыг урвуулан
Салаалаж урсдаг илийн гол минь
Сэтгэлд байсан дууг минь дуулуулаад
Салхилаж урсдаг илийн гол минь
Дурлалын морийг тандаа хэвлэсэн
Дуусашгүй жаргал илийн гол минь
Дуу шиг залуу насыг минь жаргасан
Дундаршгүй хайр илийн гол минь
Дундаршгүй хайр илийн гол минь
📥 下载LRC歌词 📄 下载TXT歌词

支持卡拉OK同步显示,可用记事本编辑